Sunday, November 15, 2009

Монголын хамгийн баян 10 хүн хэн бэ?(Өмнөх жагсаалт)

Монголын хамгийн баян 10 хүний жагсаалт. Энэхүү жагсаалтанд улс төрчид байсангүй. Харин бизнес эрхлэгчид байсан юм.

Монголын толгой баячуудыг 200 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлдэг байна. УИХ-ын гишүүн асан Лу.Болд Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мөн Лу.Болдынх.
2-рт, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишүүн Д.Туяа 100 гаруй сая долларын хөрөнгөтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо төдийгүй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй үед “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж, хөл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж явсан домогт ноёнтныг монголчууд үгүйлж, эмгэнэн дурссаар байдаг. Нөхрийнхөө ажил албыг залгамжилж үлдсэн хатагтай Туяа хүүгийн хамт төрийн албанд зүтгэж яваа ч, бизнесээ өргөжүүлж, хотын төвд гоёмсог байр сүндэрлүүлж, “Капитрон” хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа. Хууль тогтоох байгууллагад ажилладаг төрийн түшээ Туяа хатагтай бизнес, аж ахуйн үйл ажиллагаа удирдаж явуулдаг, харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа “нүдийг нь олж” томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хөрөнгөөрөө аман хүзүүддэг УИХ-ын гишүүн Туяа хотын төвд 7 өрөө байранд амьдардаг
“MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалыг 50 гаруй тэрбумаар тооцогдох хөрөнгөтэй гэдэг. “MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхож, “Анун”, “Анунгоо” төв өргөн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж, “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцаа гарт нь төвлөрч, “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолбортой, эрчим хүч, дэд бүтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд “Coca cola” ундааг Монголд үйлдвэрлэх эрхийг 4 сая доллараар худалдан авч, монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хүүхдийн хамт өөрийн “Орчлон” цогцолорбн хоёр давхар хауст амьдардаг.
“НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 4-рт бичигддэг аж. “НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТӨХ-нд шууд өгөв. Мөн “Каитрон” банкинд ихээхэн хөрөнгө оруулсан нэгэн.
5-рт “Буян”-гийн Жаргалсайхан орж байна. Түүний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Топ-10 бизнесмэнд багтдаг бизнесмэнүүдээс хамгийн нээлттэй, илэн далангүй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггү йнь гайхмаар. Тэрээр хотын төвийн хоёр өрөө байранд, гэргий гурван хүүхдийн хамт “зутруухан” амьдардаг. Саяхан хоёр тэрбум төгрөгөөр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын үнэтэй хөгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг “Мираж” продакшн энэ зун залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын ВИА Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая төгрөгийн ашиг олсон гэнэ.
“Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29 тэрбумын хөрөнгөөр 6-рт бичигддэг. Улсын төсөвт жил бүр 3-4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ эр 15-р хороололд “Эрэл”-ийн ажилчдынхаа байрны 4 өрөө сууцанд амьдардаг.
Жагсаалтын 7-д “Монгол газар”-ын Мянганбаярыг оруулдаг. Есөн эрдэнийн дээд алтаар “занималддаг” энэ эрхэм худалч хүнд Монголын бүх аймагт алтны үндсэн ба шороон ордтой. “Монгол газар” алтны эрэл хайгуул, нөөц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, үзмэрч ажиллуулж алтны ордыг илрүүлэхийг оролддог. “Цэцэг” зочид буудал, худалдаа үйлчилгээний “Цэцэг” төвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэгддэг.
“Алтай трейдинг” компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн С.Батболд 8-рт бичигдэж байна. Чингис зочид буудал, “Скай” худалдааны төв, “алтай кашемир”, “Скайтель” компанид хөрөнгө оруулсан.Мөн “Бороо гоулд” алтны уурхайд чамгүй хөрөнгө оруулсан гэдэг. Тэрээр 13-р хорооллын 4 өрөө байранд эхнэр, таван хүүхэдтэйгээ амьдардаг.
Монголын толгой баячуудын 9-рт 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч с.Отгонбаяр бичигджээ. Тус компани 20 гаруй салбар нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг түүний мэдэлд хэд хэдэн дээд сургууль, худалдаа үйлчилгээний томоохон төвүүд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй УИХ-ын эрхэм гишүүн Сансар хороололд 4 өрөө байранд тун даруухан амьдардаг.
10-рт “Женко” групын ерөнхийлөгч Х.Баттулгыг оруулсан байна. Ноён Баттулга 22 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. Баянгол зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг үндэсний томоохон үйлдвэрийг удирддаг. “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ ноён Баттулгын өмч. Саяхан УИХ-д сонгогдсон Х.Баттулга гишүүнийх 11-р хороололд найман өрөө байранд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

No comments:

Post a Comment